Үхрийн мах өссөн үзүүлэлттэй байна
2014 оны 10-р сарын 5-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5940 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7630 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8 хувиар буюу 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 0.5 хувиар буюу 45 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” зах, “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар буюу 125 төгрөгөөр өсч, хонины цул мах 1.9 хувиар буюу 145 төгрөгөөр буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5700 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.