Махны үнэ 1000-2000 төгрөгөөр буурчээ

2014 оны 11 сарын 03

"Хүчит шонхор" худалдааны төвд махны үнэ жилийн өмнөх үеэсээ хямдраад буйг худалдаачид дуулгав. Хамгийн өндөр үнээр зарагддаг үхрийн цул махыг 9000 төгрөгөөр худалдаалж байгаа бол үхрийн ястай мах 6800-7000 төгрөг, адууны ястай мах 5000 төгрөг, цул мах 5300-5500 төгрөг, хонины ястай мах килограмм нь 4000-5500 бол цул мах нь 6200 төгрөгийн үнэ ханштай байна. Эдгээр үнэ ханшийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 1000-2000 төгрөгөөр буурсан гэсэн үзүүлэлт гарч байгаа юм байна. Махны худалдаачдын хэлж буйгаар ижл бүрийн яг энэ үед махны ханш буурдаг. Яагаад гэвэл малчид муу малаа заазлаж зах зээлд нийлүүлдэг. Үүнээс гадна энэ жил махны борлуулалт муу байгаа нь махны үнэд нөлөөлсөн гэж ярьж байлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11291
0 эможи
keyboard_arrow_up