Гадаад валютын төгрөгтэй харьцах ханш тогтворжино

2014 оны 10 сарын 29

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ  оны эхний есөн сард  өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 40 орчим хувь нэмэгдэн 4,8 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд уул уурхай 45 хувь, боловсруулах аж үйлдвэр 27 хувь, эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар 21 хувь, малын тоо толгой 13 хувь, тариалсан талбайн хэмжээ 6.6 хувиар өссөн байна. Мөн гадаад худалдааны бараа эргэлт оны эхний 9 сарын байдлаар 8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувийн өсөлттэй байна. Экспорт 30 хувь өсч, импорт 16 хувь буурснаар гадаад худалдааны алдагдал бараг тэглэгдсэн. Улсын нийт экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр 31 хувиар буурсан нь манай эдийн засаг, улсын төсөвт олон бэрхшээл үүсгэж байна.

Нүүрсний экспорт өмнөх оноос 2,5 сая тонноор нэмэгдсэн ч төлөвлөсөн орлого 300 шахам тэрбум төгрөгөөр тасарсан тул төсөв, санхүүгийн олон зохицуулалт хийх шаардлага үүсгэж байна. Олон сарын турш тогтвортой хэрэгжүүлсэн бодлогын дүнд инфляцийн түвшин саарч, гадаад валютын төгрөгтэй харьцах ханш тогтворжиж байна. Инфляцийн түвшин гэхэд сүүлийн 3 сарын хугацаанд 14,9 хувиас 13 хувь хүртэл буураад байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны энэ үеэс 10 хувиар цөөрч 33,9 мянга болсон ч ажилгүйдлийн түвшин төдийлөн буураагүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10994
0 эможи
keyboard_arrow_up