“ЭЗЭН-100” ээлээ өгсөнгүй Ерөнхий сайд аа

2014 оны 10 сарын 06

Өмнө нь уг хөтөлбөрийг амжилтгүй хэрэгжсэн гэх дүнг  МАН-ын бүлгээс өгсөн. "ЭЗЭН-100" хөтөлбөрийн санхүүгийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг "хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зардал мөнгө хөтөлбөр хэрэгжүүлэхэд зардал мөнгө дорвитой гаргаагүй. Хоёр жилийн ажлын тайланг оруулаагүй. Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийхэд л тодорхой мөнгө зарцуулсан" хэмээсэн. 

Тэгвэл ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр "Энэ хавар бид уул уурхайн салбарт геологи, газрын тостой холбогдсон асуудлыг шийдсэн. Дэлхий дахинд эдийн засаг ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Томоохон улс орны бодлого жижиг орнуудын эдийн засгийг муутгаж байна. Монгол Улсын хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа сайжруулж, шинэ шатанд гаргах айлчлал өрнүүлсэн. Энэ бол эдийн засгаа ч өргөтгөж байгаа асуудал. Хоёр хөршийн удирдагчдын айлчлалаар гурван улсын хамтарсан “Талын зам” төсөл хэрэгжихээр болсон" гэсэн юм.

Түүнээс манай улсын зээлжих зэрэглэл яагаад унаад байгааг тодруулахад, Дэлхийн зах зээл дээр эрдэнэс баялгийн үнэ хэд дахин унасан. “MCS”-ийн Л.Энх-Амгалан, “МАК”-ийн Н.Номтойбаяр хэлээд өгнө. Тийм учраас одоо би тээвэр ложистикийн “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр хоёр хөрштэйгээ гэрээ хийгээд явж байна. 

Засгийн газар эдийн засгийг дээрдүүлж, хөрөнгө оруулагчдаа татах арга хэмжээ авахгүй бол Монгол улс хямралыг тэсч гарах уу үгүй юу гэх ??? асуулттай нүүр тулна...

Монгол улсын ерөнхий сайд "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын гол зорилго нь:

1) Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг Их хурал, Засгийн газраар хурдан шуурхай шийдвэрлүүлэх,

2) Хувийн хэвшлийнхэн бизнесийнхнийг дэмжин, тэднийг татан оролцуулж хамтран ажиллах,

3) Олон сар, жилээр хурсан асууудлуудын гацааг гаргаж, бизнест ээлтэй орчинг бий болгох, Засгийн газраас санаачлан оруулсан эдийн засгийн олон чухал асуудлыг 100 хоногийн хугацаанд цаг алдалгүй баталж шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргаж хамтран ажилласан УИХ-ын гишүүддээ нам харгалзалгүй баярлаж талархсанаа илэрхийлж байна.

Мөн 100 хоногийн хугацаанд төр хувийн хэвшил хамтарч чадвал их зүйл шийдэх бололцоотойг харуулсан хэмээн хэлсэн юм. Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр зам бүтээн байгуулах шийдвэрээ гаргаж УИХ-д өргөн барилаа. Монголоос гарах бүтээгдэхүүн хямд үнээр далайн боомт хүрэх гэрээнүүдийг байгуулж чадлаа хэмээсэн. 

Тэгвэл түүний хэлснээр бизнест ээлтэй орчинг бий болгож чадсангүй. Ийн хэлэхийн учир нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд явцад олон арван хувийн хэвшлийн байгууллагууд дампуурлаа зарлаж, үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй болсноо олон нийтэд зарласан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9743
0 эможи
keyboard_arrow_up