Монголд хөрөнгө оруулагчид Лондонд чуулна

2014 оны 3 сарын 31

Монголын хөрөнгө оруулалтын чуулган Лондон хотод удахгүй болно. Тодруулбал ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 2-ны хооронд болох тус чуулганд эдийн засгийн энэ үеийн нөхцөл байдал болон хөрөнгө оруулалтын шинэ орчны талаар хэлэлцэнэ. Нөгөөтэйгүүр эрхзүйн хувьд Монголд шинэ орчин бий болсонтой холбогдуулан манай улсад хөрөнгө оруулах гадныхны идэвх сэргэх томоохон чуулган болох юм.

Чуулган гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.  Тус чуулганаар Монгол Улсын үнэт цаасны тухай шинэ хууль, банк санхүү, хөрөнгийн зах зээл, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, дэд бүтэц зэрэг эдийн засгийн чухал салбарын талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар ярилцах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
966
0 эможи
keyboard_arrow_up