Монголбанк 4 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
Харьцангуй урт хугацаатай санхүүгийн хэрэгслийг мөнгөний зах дээр бий болгох угтвар нөхцлийг бүрдүүлэх үүднээс Монголбанк 2013 оны 3 дугаар сард 4 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг нэвтрүүлсэн юм.
Санхүүгийн зах зээлийн зөв зохистой өгөөжийн муруйг бий болгохын тулд Төв банк өгөөжийн муруйн зөвхөн эхний хэсгийг, харин муруйн үлдсэн хэсгийг зах өөрөө тодорхойлж байх ёстой. Иймээс Монголбанк 7 хоногийн ТБҮЦ-ны хүүгээр дамжуулан зөвхөн богино хугацааны хүүнд нөлөөлөхийг оролддог бол 4 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ны хүү нь ирээдүйн арилжаа, эрсдлийн болон нөөцийн үнийн хүлээлт зэрэг хүчин зүйлстэй уялдаж БХЗ дээр тодорхойлогддог байна.
Монголбанк энэ төрлийн үнэт цаасыг 4 долоо хоногийн давтамжтайгаар БХЗ дээр тогтмол арилжаалж байна. Тус арилжааг хүүний дээд хязгаар (репо санхүүжилтийн хүү буюу бодлогын хүүн дээр нэмэх нь 0.5 нэгж хувь)-тай, урьдчилж зарласан хэмжээн дээр банкууд хүүгээр өрсөлдөх зарчмаар явуулдаг байна. Хүүний дээд хязгаар нь ТБҮЦ болон репо арилжааны хооронд үүсч болох арбитражийг хаах зорилготой юм.
4 долоо хоногтой Төв банкны үнэт цаас /сая төгрөг/
Огноо ХБХ ЖДХ ХИХ Арилжааны дүн Үлдэгдэл
2014.09.29 12.49 12.50 12.50 100000 100000
2014.09.01 12.50 12.50 12.50 82000 82000
2014.08.04 12.50 12.50 12.50 55000 55000
2014.07.07 10.55 10.72 10.81 134000 134000
2014.06.09 10.75 10.79 10.85 200000 200000
2014.05.12 10.68 10.77 10.87 200000 200000
2014.04.14 10.55 10.84 10.90 200000 200000
2014.03.17 10.75 10.89 11.00 157500 157500
2014.02.17 10.55 10.92 10.99 174000 174000
2014.01.20 10.55 10.87 11.00 200000 200000