Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 9 сарын 22

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.09.08- 2014.09.12/

 

Сангийн сайд Ч.Улаан: Ирэх сараас төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй

Сар дөнгөж дундаа орж байгаа болохоор энэ сарын дүн гарах болоогүй. Улсын төсвийн орлогын бүрдүүлэлт 80 гаруй хувьтай явж байна. Харин өмнөх найман сарын дүн гарсан. Төсвийн орлого бодитой шалтгаанаар тасалдаж байгаа.  400 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын тасалдал гарсан. Оны эцэст үүнийг бид нөхөж чадахгүй. Харин гарч болох тасалдлыг аль болох бага байлгахын тулд боломжтой бүхнийг хийнэ. / Өглөөний сонин 2014.09.18 /

УИХ-ын гишүүн Сү.Батболд: Тогтовортой хөгжлийн стартеги үгүйлэгдэж байна

Зэх зээлийн эдийн засгийн хууль, жам ёсыг горимоор нь явуулах ёстой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Төр бизнест  хөндлөнгөөс илүү  ихээр оролцож, зах зээлийн бус аргаар зохицуулалт хийхийг оролдохдоо их мөнгийг хүчээр нийлүүлсэн нь сөрөг үр дагвартай байсан.

/ Монголын үнэн 2014.09.18 /

Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн хөгжлийн газрын дарга Э.Мягмарсүрэн: Хөрөнгийн зах зээлийн мэдээллийг утаснаасаа авдаг болно

Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн журмыг шинэчлэн баталлаа. Энэ журам шинэчлэгдэн батлагдсанаар А,В гэсэн хоёр самбартай байсан бол С гэсэн  гуравдагч самбартай болж байгаа. Энэ самбарт арай шалгуур багатай төсөл хөтөлбөрүүд болон жижиг компаниуд хөрөнгийн зах зээлээс хөрөнгө татах боломжтой болж байгаа. Үүнийг маш чухал зүйл хэмээж ач холбогдол өгч байгаа. Хөрөнгийн зах зээл гэдэг мэдээлэл дээр тулгуурладаг учраас мэдээллийг хөрөнгө оруулагчдад түргэн шуурхай хүргэх зорилгоор бид mobile application бэлтгэж байна. /Өглөөний сонин 2014.09.19 /

Монголын Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг: Гадаадын хөрөнгө оруулагчид хадны мангаа гэдэг жүжгийг улстөрчид тавьсан
Ардчилал гараад гадны хөрөнгө оруулалтыг татах гэж Монгол Улс хаалга, цонх бүгдийг нээгээд ороод ирээ гэсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг  татахын тулд 1990 оны сүүлээр УИХ-аас баталсан хууль, журмууд номер нэг таатай орчныг бүрдүүлсэн байдаг.  Үлгэр жишээ төсөл нь  Оюутолгой болж чадсан.  Ингэж амжилттай хэрэгжүүлж байсан төслөө өөрсдөө нураасан.   Монголбанкын валютын нөөц багассан. Үүнээс хамгийн ойрхон нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах байдаг. Нөгөөх нь экспортыг нэмэгдүүлж, импортыг хязгаарлах юм. / Улс төрийн тойм 2014.09.18 /

Монголын ипотекийн корпораци Орон сууцны санхүүжилтийн корпорацийн ТУЗ-ын дарга С.Оргодол: Орон сууцны санхүүжилтийн гурав дахь ээлжийн 320 тэрбум төгрөгийн бонд гаргах бэлтгэл ажил хангагдаж байна

Монголбанкны бодлогын хүү бол мөнгөний бодлогын хэрэгсэл. Мөнгөнтй бодлогын энэхүү  хүчтэй  хэрэгсэл нь шууд ба шууд  бусаар санхүү зах зээлд бүхэлд нь нөлөө үзүүлэх чадвартай, боломжтой. Бодлогын хүү нэмж байгаа нь мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байгаагийн илрэл бөгөөд зах зээлд эргэлдэж байгаа нийт мөнгөний хэмжээ, улмаар банкны зүгээс олгох хэмжээг хязгаарлах зорилготой байдаг. / Өглөөний сонин 2014.09.18 /


 

 


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9066
0 эможи
keyboard_arrow_up