Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 9 сарын 15

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.09.08- 2014.09.12/

 

ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваан: Эдийн засаг сайнгүй байгаа энэ үед ургадаг баялгаа уян хатан үнээр өгнө үү

Энэ жил манайх 293 мянган га-д улаан буудай тариалсан. тариалалт өнгөрсөн жилээс 15-16 мянган га-гаар нэмэгдсэн. Бас тарьсан улаан буудай болон уринш хийж байгаа талбайдаа ашиглах хор, бордоог 30 хувийн урьдчилгаатай олгох зэргээр сабарын яам тариалнчдад маш сайн дэмжлэг үзүүлсэн. Дэмжлэг үзүүлэх ч ёстой.

/ Өнөөдөр  2014.09.09 №208 /

УИХ-ын дэд дарга М.Энхболд: Эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц хуулиудыг оруулах байсан

2012 оноос хойш нэг бус удаа хариуцлагын тухайн хөндөж ярьж байгаа. Засгийн газарт ямар нэг байдлаар ороогүй эсвэл өмнө нь хамтарч байгаад одоо хамтарсангүй гэдэг байдлаар энэ Засгийн газрыг огцруулах эсвэл хариуцлага тооцох асуудлыг гаргаж ирээгүй.

/ Зууны мэдээ  2014.09.09  №206 /

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат: Өнгөрсөн долоо хоногт 16 тэрбум төгрөгийн зээл нэмж олгосон

Одоогоор хоёр тэрбум төгрөгөөс доош үнийн дүнтэй 20-иод төсөлд зээл олгосон. Тэгэхдээ эхний ээлжинд 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна. Үүн дээр өнгөрсөн долоо хоногт нэмж 16 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа.  Хоёр тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй 12 төсөл бий.

/ Ардчилал 2014.09.09  №162 /

МАН: ЭЗЭН 100-г ингэж дүгнэв

Сөрөг хүчний хувьд ЭЗЭН 100 нь эрх баригчдын цаг хожих, засаг бариад хоёр жил болсон ойдоо хүрэх  гэсэн л шоу байсан гэв.  Гэхдээ энэ дүгнэлтийг хоосон амаар бус, бодит тоонд тулгуурлаж хийснээ  ч хэлж байлаа.  Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед эдийн засгийн өсөлт 17.5 хувь байсан бол 2013 онд 11.7 хувь болсон. / Үндэсний шуудан  2014.09.12 №174/

Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Б.Мөнхсоёлтой:  Хөрөнгө оруулагчид нэг шөнийн дотор эргэн ирэхгүй

Монголбанк бодлогын хүүгээ бага ч болов чангаллаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг кабинетдаа сэлгээ хийнэ гэх зэрэг олон зүйл яригдаж  байна. Манай гол орлогыг авчирч байгаа Оюутолгойн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ, эерэг үр дүн авчрахын төлөө шийдвэрийг хурдан гаргаж ажиллана гэх зэрэг олон амлалт байгаа. Хэрэв энэ бүгд хэрэгжвэл нааштай үр дүн гарна. /Монголын үнэн 2014.09.12 №174/

Гэгээлэг трейд ХХК-ийн захирал Ц.Чулуун: Үнийг хатуу барих нь газар тариалангаа боомилсон хэрэг болно

Тариаланчид буудай тарих сонирхол багасна. Дараа жил буудаөй тарих хүн олдохгүй. Гэхдээ буудай бол стратегийн бүтээгдэхүүн Цаана нь эх оронч сэтгэлгээ гэж байна.   ОХУ-аас  хямд буудай авч идээд байж болно. Нэг өдөр ОХУ өндөр тогтоовол яах вэ. Өмнө нь хааж, боож байсан. Тэгээд бид гурил, будааны хомсдолд  орж байсан.

/ Улс төрийн тойм  2014.09.09  №165 /

Сэтгүүлч: Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оныхоос 13.7 хувиар өсчээ

Энэ оны хний найман сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Монгол Улсын хэмжээнд өмнөх сараасаа 0.4, оны эхнээс 7.7 хувиар өссөн байна. Харин 2013 оны мөн үетэй харьцуулахад 13.7хувиар нэмэгджээ.

/Өглөөний сонин  2014.09.12 №153/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8667
0 эможи
keyboard_arrow_up