Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.09.01- 2014.09.05 /
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Засгийн газарт хариуцлага тооцох ёстой
Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг Засгийн газраас санаачилж, УИХ-аас баталсан. Энэ хөтөлбөрийн үр дүн ямар байв гэдгийг Эдийн засгийн байнгын хороогоор ярилцаж, үнэлгээ дүгнэлт өгнө. Тухайн үед УИХ-ын гишүүнийнхээ хувьд өөрийнөө байр суурийг илэрхийлнэ. Энэ ажлаа хурдан эхлэх ёстой. Монголчууд амны билгээс ашдын бэлэг гэдэг дээ. / Монголын үнэн 2014.09.05/
Эдийн засагч Ч.Хашчулуун: Гуравдагч орны том компаниудыг оруулж ирж тусгаар тогтнолоо хамгаалах нь зөв
Жижиг компаниуд хайгуулын бизнес хийгээд нөөц олчихоороо хөрөнгө оруулагч болох том компаниудад зардаг. Тэр нь манай сонирхолд төдийлөн нийцэхгүй байх тал бий л дээ. Ашгийн төлөө биш, Засгийн газрынхаа бодлогын дагуу орж ирдэг учраас манай улсын хөгжлийн бодлогтой нийцэхгүй тал бий. Тиймээс гуравдагч орны том компаниудыг оруулж, тэдний эрх ашггийг Монголд бий болгож, тусгаар тогтнолоо хамгаалах нь зөв байх.. /Өдрийн сонин 2014.09.04 №211/
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: Хөтөлбөрийн хугацаанд валют, ажилгүйдэл, ядуурал гурав л эрчимжих шив
Эдийн засгийн хөгжлийг нь гавъяат эдийн засагч Н.Батбаяр, төсөв санхүүг нь гавъяат эдийн засагч Ч.Улаан, мөнгө,санг нь гавъяат эдийн засагч Н.Золжаргал нар бариад нэмэр алга. Бүр эдийн засгаа самарчихсан сууж байна. Эрэлт нийлүүлэлт, үл үзэгдэгч гар зохицуулчихнаа гээд зах зээлээ либералчлаад зөнд нь орхичихсон./Өглөөний сонин 2014.09.04/
Нээлттэй нийгэм форумын эдийн засгийн асуудал хариуцсан менежер Д.Оюунбадам: Монголын өрсөлдөх чадварт доривтой өөрчлөлт гарахгүй байна
Өрсөлдөх чадварын индексээр дэлхийн орнуудыг Заяагдмао нөөцөд тулгуурласан, Үр ашигт тулгуурласан, Инновацид тулгуурласан эдийн засагтай гэж гурван төвшинд хуваадаг. Манай улс хөгжлийн доод төвшин буюу заяагдмал нөөцөд тулгуурласан эдийн засагтай улс орноос хөгжлийн хоёрдугаар төвшин болох Үр ашигт тулгуурласан эдийн засаг руу шилжиж буй улс орнуудын ангилалд багтдаг хэвээр байна../Зууны мэдээ 2014.09.04 №203/
Moodys агентлагын менежмент хариуцсан захирал Грэм Ноуд: Монгол улс зээлжих зэрэглэлийнхээ чансааг ахиулах хэрэгтэй
Монгол улс В2 гэдэг зэргэлэл рүү чансаа нь буурсан байгаа. Тухайн улсын зээлжих зэрэглэлийн чансаа буурсныг дагаж хөрөнгө оруулалтын итгэл ч буурдаг. Тиймээс гаднаас хөрөнгө босгох, хөрөнгө оруулалт татахын тулд зээлжих зэргэлэлийнхээ чансааг ахиулах л хэрэгтэй. ./Үндэсний шуудан 2014.09.04 №168/