“Монголд Хөрөнгө оруулах нь 2014” чуулга уулзалт 9 сарын 2,3-нд зохион байгуулагдах гэж байна
Энэ сарын 2-3-нд болох “Монголд хөрөнгө оруулах нь 2014” чуулга уулзалт буюу “Инвест Монголиа 2014” бага хурлын талаар Монгол-Ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Уг чуулга уулзалт нь Монголд зохиогдож буй томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. Тэрбээр чуулга уулзалтын гол зорилго нь Засгийн газар, УИХ-ын гишүүд, томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл болон дотоод гадаадын хөрөнгө оруулагчид цуглан улс төр, нийгмийн байдал, Монголд хөрөнгө оруулалтыг дэмжих эдийн засгийн нөхцөл, боломжийн талаар хэлэлцэх юм байна. Тус бага хурлыг 2013 оны 9 сарын 2-3-нд 30 гаруй орны 400 гаруй хүнийг оролцуулан Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.
Энэ жил юу шинээр нэмэгдэх вэ?
- Эрхзүй, нягтлан бодох бүртгэл, бусад зохицуулалтын өөрчлөлтийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг агуулсан Монголын эдийн засгийн талаарх тойм мэдээ
- ОТ, ТТ болон бусад гол уул уурхайн төслүүдийн шинэчилсэн мэдээлэл
- Монголын эрдэс баялгийн экспортын хэтийн төлөв
- Монгол Улсад явагдах дэд бүтцийн бүтээн байгуулалт
- Монголын банкны салбар, банкны стратеги
- Үл хөдлөх хөрөнгө зэрэг уул уурхайн бус салбарууд
- Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт: Санаа зовоосон асуудлууд ба Боломжууд.
ГОЛ МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭС МЭДЭЖ АВАХ, ТЭДЭНТЭЙ ХАРИЛЦАА ХОЛБОО ТОГТООХ ЭЦСИЙН БОЛОМЖ...