Монголын хөрөнгийн биржийн суудалд 10 хүн өрсөлдөж байна

2014 оны 3 сарын 19

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш одоог хүртэл үүрэг гүйцэтгэгч оронд нь ажиллаж байгаа билээ. Одоогоор сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд албанд ажиллах хүмүүсийн материалыг Төрийн өмчийн хороо энэ сарын 10-ныг хүртэл авч дуусчээ.

 

Сонгон шалгаруулалтад 10 хүн материалаа хүргүүлсэн байна. Тухайлбал “МIСС” хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Б.Батбаяр, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн тэнхмийн зөвлөх Ж.Дэлгэрсайхан, ТӨХ-ны мэргэжилтэн О.Сайнбаяр зэрэг нэр дэвшигчдийн мэдээлэл иржээ. Хөрөнгийн биржийн захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй явуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
791
0 эможи
keyboard_arrow_up