"Нийслэлд сүү нийлүүлэгч фермерүүдийн чуулган"-ыг зохион байгуулахаар болжээ
2014 оны 3 сарын 17
Монголын сүүний нэгдсэн холбоо,Үйлдвэр хөдөө аж ахуйн яам хамтран "Нийслэлд сүү нийлүүлэгч фермерүүдийн чуулган"-ыг зохион байгуулахаар болжээ. Чуулган энэ сарын 20-нд “Улаанбаатар” чуулгын төв танхимд болно.
Тус чуулганд 20 гаруй бүс нутгийг хамарсан фермерүүдээс төлөөлөгч оролцож гурван асуудал хэлэлцэх юм байна. Үүнд шингэн сүүг эцсийн бүтээгдэхүүн болгох, фермерүүдийг хэрхэн хөгжүүлж цаашид төр засгийн байгууллагатай хэрхэн хамтрах тухай юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
771
0 эможи