Си Зиньпиний айлчлалаас Монгол улс эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг хүлээж байна

2014 оны 8 сарын 22

Хятад бол Монголын худалдааны том хамтрагч билээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засгийн харилцаа идэвхтэй өргөжсөөр байгаа бөгөөд хамтын ажиллагаа нь байнгын үр өгөөжөө өгч, хоорондын харилцааг хөгжүүлсээр байгаа юм.

Хятадын төрийн тэргүүний айлчлалаас юу хүлээж байгаа талаар хоёр орны зарим бизнесменүүд CCTV-ийн сурвалжлагчид ярьсныг тоймлон хүргэе.

Лхагвасүрэн – Улаанбаатарын уугуул оршин суугч, Хувийн бизнес эрхлэгч.  Тэрээр 1993 оноос хойш Монгол-Хятадын хооронд хилийн худалдаа хийж байгаа бөгөөд 10 жилийн өмнө жимс боловсруулж, шүүс үйлдвэрлэх технологийг Хятадаас импортлон,  жимсний ундааны үйлдвэрийг байгуулж байсан аж. Лхагвасүрэнгийн өгүүлснээр, түүний бизнесийн амжилтын үндэс нь хоёр орны хоорондын нөхөрсөг харилцаа гэжээ.

“Миний бизнестэй холбоотой бүхий л зүйл амжилттай явагдаж байна. Энэ нь Монгол, Хятадын хоорондын найрамдалт харилцааны ачаар бий болж буй зүйл юм. Хоёр орны хоорондын солилцоо, хэлхээ холбоо цаашид улам бэхжинэ гэдэгт би итгэлтэй байна. Бид хятадын хамтрагч нартайгаа нөхөрсгөөр харьцан, харилцан бие биенээ хүндэтгэн, хамтран ажиллаж байна. Манай хоёр орны хөгжлийн чиг хандлага урт удаан хугацаанд таатай байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээн Лхагвасүрэн өгүүлжээ.

Монгол бол БНХАУ-ын маш чухал хөрш. Хоёр орны хиллэдэг зурвасын урт нийтдээ 4710 км бөгөөд энэ нь Хятадын хувьд бусад оронтой хиллэж байгаа хамгийн урт хуурай замын хил юм. 1949 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш тус хоёр орон зөвхөн нөхөрсгөөр харилцаад зогсохгүй, хамтран ажилласаар ирсэн билээ.

2003 онд Хятад, Монгол улсууд харилцан итгэлцэл дээр суурилсан нөхөрсөг хөршийн хамтын ажиллагааг байгуулж байгаа талаар зарлаж байсан бөгөөд  7 жилийн дараа стратегийн түншлэлийн түвшинд харилцаагаа дээшлүүлсэн юм. Өнгөрсөн онд хоёр улсын хоорондын бараа эргэлт 6 тэрбум долларт хүрсэн бөгөөд энэ нь 10 жилийн өмнөх үеэс 15 дахин нэмэгдсэн байна

Дэлгэрэнгүй: Zaluu.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7559
0 эможи
keyboard_arrow_up