“ГЕРМЕС ЦЕНТР” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ
2014 оны 8 сарын 14
“ГЕРМЕС ЦЕНТР” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар хагас жилийн санхүүгийн тайлангийн үр дүнг хэлэлцэн нэгж хувьцаандаа 6 төгрөг 11 мөнгө буюу 480.103.392.05 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашгаар хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 8 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгож, 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ногдол ашиг олгохоор болсон байна
Дашрамд дурьдахад “ГЕРМЕС ЦЕНТР” хувьцаат компани нь 2013 оны жилийн эцэст нэгж хувьцаанд 5.82 төгрөг буюу 457.120.266 төгрөг тараасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7084
0 эможи