ЭТТ: 64 мянган тонн нүүрс арилжлаа

2026 оны 5 сарын 18

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн амжилттай арилжаагаар 64.0 мянган тонн нүүрсийг нийт 5.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

1/3 коксжих нүүрс /22+-3/ - 64.0 мянган тонн, $77.1 ⟶ $84.1 (+9.1%) ам.доллароор арилжаалж нийт 5.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 7.0 ам.доллароор буюу 9.1% өслөө.

2026 онд 142 удаагийн арилжаагаар 659.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 7.87 сая тонн нүүрс арилжлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668934
0 эможи

keyboard_arrow_up