Д.Ангар: Гадаадын банк орж ирвэл дотоодын банкууд зээлдэгчийнхээ хойноос гүйх цаг ирнэ
2026 оны 2 сарын 09

Эдийн засагч Д.Ангар "Гадаадын банк орж ирвэл дотоодын банкууд зээлдэгчийнхээ хойноос гүйх цаг ирнэ" гэжээ.
Тэрбээр " Гадаадын банк Монголд орж ирвэл ийм эффект гарна гэж бодож байна.
- Хадгаламж сүртэй татахгүй байх. Хадгаламж эзэмшигч нарыг татах гэж цаг хугацаа их шаардана.
- Төв оффисоосоо 10-20 тэрбум ам. доллар оруулж ирнэ. Тэнд мөнгө нь бэлэн байгаа.
- Монголбанктай своп хэлцэл хийж валютын эрсдлээ түгжинэ. Эхний ээлжинд жижиг дунд хэмжээний зээлдэгч нартай зууралдахгүй байх.
- Шууд Монголын том компаниудын зээлийг шилжүүлж авах байх. Өмнөх зээлийн хүүгээс нь 1-2% бага байна. Том компаниуд шуурна.
- Том найдвартай зээлдэгчээ алдсан банкууд одоо л зээл өгөхийн тулд зээлдэгчийн хойноос нь хөөцөлддөг болно. Бусад банкныхаа сайн зээлдэгчдийг бас л зээлийн хүүг нь 1-2% бууруулах замаар шилжүүлж авна. Зээлдэгч нар мэдээж дуртай байна.
Дээрх процесс 3-5 жил үргэлжлэхэд өрсөлдөөний зарчмаар Монголын зээлийн хүү буурна. 3-5 жилд лав л одоогийн байгаагаас 6-8% буусан байна. Тэгэхэд л болоо. Бид Америк, Япон шиг жилийн 3-4% хүүтэй зээл гэж даврахгүй ээ. Ядаж л жилийн 10-12% хүүтэй байдаг орчныг хүсээд байгаа юм." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667514
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс


