“Сангийн яам“-наас МЭДЭГДЭЛ гаргалаа

2026 оны 1 сарын 19

Arslan.mn

Сүүлийн үед зарим цахим хуудсаар “Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй албан ёсны сугалаа” гэх хуурамч бичиг баримт үзүүлж, эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, иргэдийг хохироосон байж болзошгүй үйлдэл гарч байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тусгай нөхцөл, шаардлага ханган тусгай зөвшөөрөл авсан 18 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэдээллийг Сангийн яам www.license.mn цахим хуудсаар тогтмол, нээлттэй, ил тод байршуулж байна.

Иймд иргэд та бүхэн эд мөнгөний хонжворт сугалаанд оролцохоос өмнө тухайн аж ахуйн нэгж нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудсаар орж нягтлан, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
667208
1 эможи

Зочин
2026-01-19 15:51
Facebook ээр дүүрэн машины сугалаа явагдаж байна. Сүүлдээ бүүр эрчимжээд маш олон болсон. үүний үнэн зөв, эсэх яг бодитой зэрэгт хяналт тавьдаг газар байна уу. иргэд яахав 30 аас 50 мянган төгрөгний сугалаа аваад тэгээд орхиж байх шиг байна. цаана нь 200-300 сая төгрөг бүрдсэний дараа сугалаа нь явагддаж байна. хэр бодиттой байдаг талаар мэдээлэл өгч болох уу
keyboard_arrow_up