ҮСХ: Нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.9 сая төгрөг болж, 4 хувиар ӨСЖЭЭ

2025 оны 11 сарын 17

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооноос өрхийн орлого, зарлагын энэ оны эхний дөрвөн сарын мэдээллийг өнөөдөр танилцууллаа. 

2025 оны 3-р  улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.1 (5.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 71.7  (4.0 %) мянган төгрөгөөр нэмэгдэж, харин өмнөх улирлаас  11.7  (0.6 %) мянган төгрөгөөр буурсан байна. 

Нэг өрхийн сарын дундаж бодит орлого оны мөн үеэс өсөхөд,

  • Цалин хөлсний орлого 79.4  8.5% мянган төгрөгөөр,
  • ХАА-н үйлдвэрлэлийн орлого 9.4 7.5% мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийторлого 4.0 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Мөн иргэд 26.1 их наяд төгрөгийн зээлтэй байна. Иргэдийн зээл жил ирэх тусам өссөөр байна.

Тухайлбал,

  • 2022 онд -11.8 их наяд,
  • 2023 онд 15.2 их наяд,
  • 2024 онд 21.4 их наяд,
  • 2025 онд 26.1 их наяд төгрөг болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666364
1 эможи

keyboard_arrow_up