Гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар буурсан үзүүлэлт гарчээ

2014 оны 8 сарын 05

  Монгол Улсын урсгал дансны алдагдал энэ оны эхний хагас жилд 62 хувиар буурч, 603.6 сая ам.доллар болсон тухай Төвбанк  мэдээллээ. Барааны гадаад худалдааны дансны алдагдал 113, үйлчилгээний худалдааны алдагдал 11, орлогын дансны алдагдал 51 хувиар буурч, харин урсгал шилж үүлгийн ашиг 81 хувиар өсөж, 103.5 сая ам.долларт хүрсэн нь үүнд нөлөөлсөн байна. Харин хөрөнгө, санхүүгийн тэнцэл 29.8 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 97 хувиар буураад байгааг Монголбанк тодотгосон байна.

    Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлээс Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ бидний анхаарлыг хамгийн их татдаг. Тавдугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 64 хувиар буурсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ зургадугаар сард ч сайжирсангүй. Учир нь энэ оны эхний хагас жилийн байдлаар энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 70 хувиар буюу 873.2 сая ам.доллараар эрс буурч, ердөө 380.3 сая ам.долларт хүрээд байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6622
0 эможи
keyboard_arrow_up