“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн хувьцааны ногдол ашгаа аваагүй иргэд дараах аргаар ШАЛГАНА УУ !

2025 оны 3 сарын 06

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2024 оны ногдол ашгийн хоёр дахь хэсгийг өнгөрсөн долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлсэн.

Иргэдийн данс руу гүйлгээ хийгдэж дууссан бөгөөд битүүний өдөр буюу Баасан гаригт багтаж бүх иргэний данс руу шилжүүлэг хийгдсэн байна.

Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай нэг иргэнд нийт 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн. Энэ удаа татвар хасагдаад 1072 хувьцаатай нэг иргэнд 100.009 төгрөг орсон.

Харин ногдол ашгийн мөнгө нь дансанд ороогүй иргэд дараах мэдээлэлтэй танилцаарай.

  • Иргэд ногдол ашиг авсан эсэх, болон бусад мэдээллээ авахыг хүсвэл иргэд 158989 гэдэг дугаарт регистрийн дугаараа латин үсгээр томоор бичиж мессежээр илгээхэд мэдээлэл ирнэ.
  • ТҮЦ машинуудаас ногдол ашгийн мэдээллээ авч болно.
  • И- Монголиа порталд хандаж профайл хэсэг рүү орж, үнэт цааснууд гэдэг цэс дээр дарахад тухайн иргэний эзэмшиж байгаа бүх хувьцааны тоо ширхэг, ямар үнэт цаасны компанид данс нээлгэсэн мэдээлэл, ногдол ашгийг хэдэн онд аль арилжааны банкны дансандаа авсан талаар нэгдсэн мэдээлэл гарах аж.

Тиймээс иргэд утсаар залгаж, биеэр үнэт цаасны төвд хандахгүйгээр бүх мэдээллээ цахимаар авах боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662048
1 эможи

зочин
2025-03-07 06:42
Нас барсан хүний хувьцааг яагаад үр хүүхдүүдэд өвлүүлдэггүй юм бол
Bat bayp
2025-03-06 17:15
2 card opoogvi
Bat bayp
2025-03-06 17:14
Cain
Бямбагэрэл
2025-03-06 12:24
2024 оны хүүхэдийн хувьцаа яар юм бол
keyboard_arrow_up