Монголчууд шинэ машин авч, Тайланд, Вьетнамыг зорих болсон нь валютын нөөц багасгахад нөлөөлжээ

2025 оны 2 сарын 11

Arslan.mn

2025 оны нэгдүгээр сараас ам.долларын ханш тогтмол өссөөр өнөөдрийн байдлаар Монголбанкны "нэрлэсэн ханш" нэг ам.доллар 3455 төгрөгтэй тэнцэж байгаа бол валют арилжааны  төвүүд дээр хэдийн 3500 төгрөгт хүрээд байна.

Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын ханшийн зөрүү 30-40 төгрөгт хүрэв.

Харин юанийн ханш өнгөрсөн долоо хоногт 471-474 төгрөг байсан бол өнөөдөр 476-479 төгрөгт хүрч өслөө. Валютын ханшны сулрал нь импортын барааны үнийг улам нэмэгдүүлж, инфляцид шууд нөлөөлнө гэдгийг салбарынхан хэлж буй.

Харин энэ талаар Монголбанкнаас өгсөн мэдээллээр сүүлийн үед автомашины импорт болон иргэд гадагшаа аялах урсгал нэмэгдсэн нь валютын нөөц буурахад нөлөөлж байна гэх тайлбарыг өгсөн.

Өөрөөр хэлбэл, Монголчууд дулаан орон буюу Тайланд, Вьетнамыг зорих болсон нь  ийнхүү улсын валютын нөөц буурахад нөлөөлсөн болж таарав. Гэтэл монголчууд өвлийн улиралд энэ их түгжрэл, стресс, утаанаас зугтаж, нэг долоо хоног ч гэсэн үр хүүхдүүдээ цэвэр агаарт байлгахыг хүсээд мөнгөгүй нь зээл аваад ч хамаагүй дулаан орныг зорих болсон. Угтаа бол тэд мөнгө ихтэйдээ биш  уушгиа хэдхэн өдөр ч гэсэн цэвэр байлгах гэж гадагшаа зорих болсон нь улсынхаа валютын нөөцийг багасгасан хэрэгт оров.

Монголбанкны барьж буй бодлогоор улсын валютын нөөцөө багасгахгүйн тул Монголчууд шинээр машин унаж болохгүй, Тайланд, Вьетнамыг зорьж болохгүй болчихоод байна...

Ямар эмзэг, ямар ч хэврэг Монголбанкны бодлого бэ Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өө...

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд томилж байв. Тухайн үед долларын ханш Монголбанкны зарласнаар 2706 төгрөг, гадаад валютын албан нөөц 4 тэрбум доллар байлаа.  Харин одоо  Монголбанкны зарласнаар ам.долларын ханш 3455 төгрөгтэй тэнцэж төгрөгийн ханш унаад байна. 

Өөрөөр хэлбэл, Б.Лхагвасүрэн Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш төгрөгийн ханш суларч, гадаад валютын албан нөөц буурав.

Б.Лхагвасүрэн Монголбанкны ерөнхийлөгчөөр томилгдох үеэрээ "Зээлийн хүүг бууруулах ажлыг санаачлан зохион байгуулна. Цаашид зээлийн хүү эрчимтэй буурна. Үүнд томоохон ахиц авчирна" гэж амлаж байсан. Гэтэл өнөөдөр зээлийн хүү буурсан уу, харин эсрэгээр өссөн.

Өгсөн амлалтад хүрээгүй Б.Лхагвасүрэнд яг одоо улс төрийн хариуцлага тооцох цаг нь болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
661693
1 эможи

гооео
2025-02-12 10:39
ард нь Оюука байгаа даа
Зочин
2025-02-12 03:00
энэ одоо болимоор юмаа ийм мэдлэггүй чадваргүй хүнээр бүхэл бүтэн улсын банкаа хариуцуулдаг болохоор монгол төгргөгийн ханш цаг минутаар унаад цаас болоод бга бхгүй юу
Одооч хэвэндээ юмдаа
2025-02-12 00:53
Эээдээ та нар биднийг улныл гэнэ , хар масс л гэнэ тэглээ гээд бидэнтэй тэнэг хүмүүс гэж итгэдэг бололтой. Та нар 30 гаран жилийн өмнө бол тийм байсан байх. Одоо бол үгүйшүү та нарын гадагш явахдаа зарцуулдаг нэг хонгын мөнгөөр бид машин авдагшүү . Хэн нь хэнийгээ хуурахгээд байнадаа ккк
Зочин
2025-02-11 23:30
Лхагвасүрэнгээ ерөнхийлөгчөөс нь буулгаачээ. Одоо ард түмэн машин авч гадаад явж болохгүй нь ээ. Наадахаа зайлуул суудалтай нь хадчихаагүй бол.
Зочин
2025-02-11 21:43
монгол улс гэж үнэн хошин шог болжээ ***да хурдан энэ улсаас зайлах юмсан
Haha Hmm !!!
2025-02-11 18:26
Энэ мэдлэггүй элий сахалтыг зайлуулах хэрэгтэй!!
Зочин
2025-02-11 16:50
Нямбаатарын чинь буруу бодлогын үйл лай МАНгаруудаа
keyboard_arrow_up