Нийслэлд 2-оос дээш орон сууцтай 11350 иргэн байна
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас төвлөрсөн орлого 2024 онд 245.6 тэрбум төгрөг болсныг Татварын ерөнхий газар мэдээллээ.
Төвлөрсөн татварын орлогын хэмжээ 2023 онтой харьцуулахад 8.5 хувиар буурсан байна. Татварын байгууллагаас тооцоолсон дүнгээр 2024 онд 338.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх байсан ч гүйцэтгэл нь 72.5 хувьтай гарсан аж.
Нийслэлд гурав ба түүнээс дээш орон сууц өмчилдөг иргэд хоёр орон сууцаа өөрсдөө сонгон татвараас чөлөөлүүлээд, гурав дахь орон сууцанд албан татвар төлөх хуулийн хэрэгжилтийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм.
Тэгвэл 2024 оны байдлаар зөвхөн нийслэлд хоёроос дээш орон сууц эзэмшдэг 11350 иргэн байна.
Эдгээрийн 21153 орон сууцанд 16.8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэл дэх үл хөдлөх хөрөнгөөс 0.6-1 хувийн татвар авч байгаа аж.
Тэгвэл орон нутагт эзэмшиж буй орон сууцанд татвар ногдуулахгүй. Мөн иргэний хүсэлтээр татвар төлөх нь боломжгүйг тогтоовол 1-2 жилээр төлөх хугацаагаа сунгах боломжтой юм байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)