Дэлхийн банк Монголыг хариуцсан төлөөлөгчөөр Маттье Ле Бланыг томиллоо

2025 оны 1 сарын 22

Arslan.mn

Дэлхийн банк группын гишүүн, Олон улсын санхүүгийн корпорацын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр Матью Ле Бланыг томилж байгаагаа зарлалаа.

Ноён Ле Блан нь ОУСК-ын Монгол дахь хөрөнгө оруулалт болон зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, шинэ ажлын байр бий болгох, тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг зорилтууд болон Дэлхийн банк группын Монгол Улс дахь стратегийн чиглэлүүдийн дагуу ажиллах юм.

Тэрбээр Төв Европ, Кавказын бүс нутаг, Төв Ази ба Монгол Улсад хувийн хэвшлийн хөгжил, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд 25 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд ОУСК дахь ажлын замналаа эхлэхээсээ өмнө Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллан, нарны эрчим хүчний халаалт, эрчим хүчний үр ашгийн төсөл санаачилгуудыг удирдаж байжээ.

Ноён Ле Блан нь 2001-2017 оны хооронд Европын сэргээн босголт, хөгжлийн банканд ажиллахдаа 2013-2017 онд тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн албан тушаалыг хашиж байсан аж.

Уг корпорац нь Дэлхийн банк группын гишүүн байгууллага бөгөөд хөгжиж буй зах зээлүүдэд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661306
0 эможи

keyboard_arrow_up