Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцны урьдчилгаатай болохоор байна

2024 оны 11 сарын 22

Arslan.mn

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотод орон сууцанд амьдардаг иргэдийн эзлэх хувь 51 хувь болж өсөхөд ипотекийн зээлийн хөтөлбөр гол үүрэг гүйцэтгэжээ. Сүүлийн жилүүдэд энэхүү хөтөлбөр хүрээгээ тэлж, хүү нь буурч, банкнууд өөрийн эх үүсвэрээр зээл олгох боломжтой болоод буй.

Гэтэл үүнийг дагаад ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэх ёстой адил эсрэгээрээ багасаж, иргэдэд ирэх үнэ, зардлын ачаалал улам нэмэгдсэнийг Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС), “Монголын Ипотекийн Корпорац ОССК” ХХК (МИК)-ийн хамтарсан “Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам” судалгааны тайлан харуулж байна.

2020 онд ипотекийн зээлийн хүүг найман хувиас зургаан хувь болгон бууруулсны дараа хүртээмж нэмэгдэх бус харин орон сууцны үнийн хөөргөдөл үүсэх үр дагаварт хүргэжээ.

Судалгаанд дурдсанаар хүү 8 хувь байх үед иргэд сард дунджаар 532 мянган төгрөг төлдөг байсан бол зургаан хувь болсны дараа 621 мянга төлдөг болж, төлбөрийн ачаалал нь 16 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн 2013 онд орон сууцны медиан үнэ 111.4 сая төгрөг байсан бол өнгөрсөн оны байдлаар хоёр дахин өсөж, 222.3 сая төгрөг хүрчээ. Харьцуулбал энэ хугацаанд өрхийн дундаж орлого 2.2 дахин өссөн байна.

Иргэдийн орон сууц худалдан авах чадвар огтхон ч сайжраагүйг тус судалгаанд тооцоолсон үнэ-орлогын харьцаа харуулж байна. 

2023 оны байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ-орлогын харьцаа 7.8 байгаа нь өрхүүд ойролцоогоор 8 жилийн орлогоо хуримтлуулж байж дундаж үнэтэй орон сууц худалдан авах боломжтой болно гэсэн үг юм. 

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660278
1 эможи

Зочин
2024-11-22 16:49
Өрх гэж хэдэн ам бүл мал сэтгүүлчээ
Зочин
2024-11-22 16:49
Өрх гэж хэдэн ам бүл мал сэтгүүлчээ
keyboard_arrow_up