Л.Амар : Засгийн газар их хэрэглээтэй байна. Төсвийн зардал 43 хувиар нэмэгдсэн
"Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм" судалгааг танилцууллаа.
Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Засгийн газар их хэрэглээтэй байна. Төсвийн зардал 43 хувиар нэмэгдсэн. ДНБ-ий 38 хувьд хүрнэ гэж үзсэн. Төсөв тэлэх хэрээр зээлийн хүү буурах макро орчин бүрдэхгүй.
Сонгуулиар намууд мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг бууруулна гэж амласан. Харамсалтай нь, Хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт ийм заалт нэг ч байхгүй. УИХ-ын сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг бууруулах, төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувиас хэтрүүлэхгүй байх, ногдол ашгаас давхар татвар авахгүй байх зэрэг бизнесийн орчныг сайжруулах онц ач холбогдолтой заалтуудыг хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаагүй байна" гэв.