3-4 сая төгрөгийн орлоготой өрх 85 мянгаар НЭМЭГДЖЭЭ
2024 оны 2 дугаар улиралд өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2.4 сая төгрөг /оны үнээр/ болжээ. Ийнхүү энэ үзүүлэлт 2023 оныхоос 490.2 мянган төгрөгөөр нэмэгдэхэд цалин хөлсний орлого 371.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Энэ оны 2 дугаар улирлын мөнгөн дүнгээр өрхийн орлогын бүтцийг авч үзвэл:
- 1.3 сая төгрөг цалин хөлсний орлого,
- 538.6 мянган төгрөг тэтгэвэр, тэтгэмжийн орлого,
- 182.2 мянган төгрөг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого,
- 135.6 мянган төгрөг хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого,
- 169. 2 мянган төгрөг бусад орлого бүрдүүлж байна
Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний эзлэх хувь 2023 оныхоос 5.0 нэгж хувиар, бусад орлогын эзлэх хувь 0.4 нэгж хувиар нэмэгджээ. Харин хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 2.8 нэгж хувиар, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 2.2 нэгж хувиар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 0.4 нэгж хувиар буурсан байна.
Мөнгөн орлогоор өрхүүдийг бүлэглэн авч үзэхэд:
- 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5 мянга,
- 700.0-1600.0 мянган төгрөгийн орлоготой өрх 253.9 мянга,
- 1.6-3 сая төгрөгийн орлоготой өрх 341.5 мянга,
- 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 290.7 мянга,
Мөнгөн орлогын бүлэглэлт тус бүрээр 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад:
- 500.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 23.9 мянгаар,
- 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 19.6 мянгаар,
- 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 14.1 мянгаар,
- 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 38.0 мянгаар,
- 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 51.3мянгаар,
- 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 17.5 мянгаар буурсан.
Харин:
- 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 43.4 мянгаар,
- 3-4 сая төгрөгийн орлоготой өрх 85.9 мянгаар,
- 4 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 62.5 мянгаар нэмэгдсэн байна
Энэ оны 2 дугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 2.6 сая төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 438.1 мянган төгрөгөөр нэмэгджээ. Үнийн нөлөөллийг арилган тооцвол, 2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлага 1.8 сая төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 216.3 мянган төгрөгөөр нэмэгджээ. Бодит зарлага 2023 оныхоос 13.6 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 184.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Мөн 2024 оны 2 дугаар улиралд өрхийн сарын дундаж мөнгөн зарлага, оны үнээр 2.5 сая төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 442.6 мянган төгрөгөөр давсан байна. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2023 оныхоос давахад хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 343.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Энэ оны 2 дугаар улирлын дүнгээр мөнгөн зарлагын бүтцийг авч үзвэл:
- 68.2 хувийг хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага,
- 19.2 хувийг хүнсний бүтээгдэхүүний зарлага,
- 1.8 хувийг бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага,
- 10.8 хувийг бусад зарлага эзэлж байна
Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад хүнсний бүтээгдэхүүний зарлагын эзлэх хувь 2024 оны 2 дугаар улиралд 2023 оныхоос 2.0 нэгж хувиар, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлагын эзлэх хувь 0.3 нэгж хувиар буурчээ. Харин хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын эзлэх хувь 2.1 нэгж хувиар, бусад зарлагын эзлэх хувь 0.2 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Хүнсний бүтээгдэхүүний өрхийн сарын дундаж зарлагын хувьд:
- 149400 төгрөг мах, махан бүтээгдэхүүн,
- 124500 төгрөг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн,
- 52900 төгрөг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг,
- 36300 төгрөг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал эзэлж байна.
Хүнсний бүтээгдэхүүний зарлагын бүтцийг 2023 оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний нийт хүнсний зарлагад эзлэх хувь 0.6 нэгж хувиар, үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн 0.3 нэгж хувиар нэмэгдсэн. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 1.3 нэгж хувиар буурсан аж.
Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын хувьд:
- 195600 төгрөг бэлэн хувцас, гутал,
- 191800 төгрөг тээврийн хэрэгслийн шатахуун,сэлбэг, засвар, үйлчилгээний зардал,
- 100100 төгрөг харилцаа холбооны үйлчилгээний зардал,
- 97600 төгрөг хувь хүнд хандсан бараа, үйлчилгээний зардал,
- 95600 төгрөг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний зардал,
- 76100 төгрөг боловсролын зардал,
Хоёрдугаар улирлын өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд:
- 700.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 52.8 мянга,
- 700.0-1600.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 282.8 мянга,
- 1.6-3 сая төгрөгийн зарлагатай өрх 367.3 мянга,
- 3 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 292.7 мянга,
Мөнгөн зарлагын бүлэглэлт тус бүрээр 2023 оны мөн үетэй харьцуулахад:
- 500.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 24.7 мянгаар,
- 500.0-700.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 40.6 мянгаар,
- 700.0-900.0мянган төгрөгийн зарлагатай өрх 29.5 мянгаар,
- 900.0-1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 23.5 мянгаар,
- 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 37.9 мянгаар,
- 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 5.6 мянгаар буурсан.
Харин:
- 2.1-3 сая төгрөгийн зарлагатай өрх 67.9 мянгаар,
- 3-4 сая төгрөгийн зарлагатай өрх 61.2 мянгаар,
- 4 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 60.1 мянгаар нэмэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.