Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 5.1 хувиар ӨСЧЭЭ

2024 оны 8 сарын 06

Arslan.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 6 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.1 хувь, өмнөх оны эцсээс 4.3 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна. 2024 оны 6 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 4.8 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.2 хувиар, барааны бүлгийн үнэ 4.6 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувиар өсжээ.

Америк долларын ханш 2024 оны 6 дугаар сард 3381.11 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 57.15 төгрөгөөр , өмнөх сараас 0.08 төгрөгөөр тус тус суларсан байна. Гадаад валютын нийт албан нөөц өмнөх сараас -2.1%-р буурч, өнгөрсөн жилийн мөн үеэс 23.7%-р өсөж, 4.74 тэрбум ам.долларт хүрэв.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 (35.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.2 их наяд төгрөгт хүрч, 3.6 (34.2%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний хагас жилд 12.9 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.

Монгол Улс 2024 оны эхний 6 сард нийт 148 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.9 тэрбум ам.доллар, импорт 5.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.4 (12.2%) тэрбум ам.доллар, экспорт 332.7 (4.4%) сая ам.доллар, импорт 1.1 (25.9%) тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 772.4 (23.5%) сая ам.доллароор буурсан байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658057
0 эможи

keyboard_arrow_up