Ирэх долоо хоногоос иргэдийн НОГДОЛ АШИГ болох 256 мянган төгрөгийг ТАРААНА
Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашиг 256,000 /татвар суутгасан дүн/ төгрөгийг 1,072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд олгох шийдвэр гарч, ЗГХЭГ-аас гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгоно хэмээн мэдэгдээд буй.
Тэгвэл өнөөдрийн МАН-ын бүлгийн хурлын мэдээллийн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Аудитын дүгнэлт гарчихвал ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг өнөөдөр ч хамаагүй тараахад бэлэн байгаа" гэж мэдэгдлээ.
Харин Аудитын хяналт нь ямар шатандаа явааг Үндэсний Аудитын Газраас тодруулахад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүгийн тайланд аудит хийх ажил өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилж, дуусаад байна. Энэ долоо хоногт баталгаажна. Үүний дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-д дүгнэлтийг хүргүүлнэ" гэсэн мэдээллийг өглөө.
Үүнээс харахад, ирэх долоо хоногоос иргэдийн ногдол ашгийг ТАРААХ бололтой.
Иргэд 1,072 хувьцааны мэдээллээ https://net.mcsd.mn/registration/default.jsp холбоосоор эсвэл 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа мессэжээр илгээн шалгаж болох юм байна.