Ирэх сараас төрийн албан хаагчдын ЦАЛИН, ахмадын ТЭТГЭВЭР ингэж нэмэгдэнэ
2024 оны 3 сарын 05
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх арга хэмжээнүүдийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцууллаа.
Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл:
- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар,
- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдүүлэх,
Үүнд нийт 225.2 мянган хүнийг хамруулна.
Мөн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ.
Орон нутгийн нэмэгдэл:
- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,
- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

7

1




1

1

1

655202
11 эможи
Зангараг
2024-03-07 21:13
Халамжийн тэтгэвэр гэж байх ёсгүй зөвхөн ахмадын тэтгэвэр гэж байх ёстой.
иргэд
2024-03-07 13:58
тэтгэврийг жигд нэмж болохгүй
Зочин
2024-03-05 18:38
Хамтын тэтгэврийг олгох журам,хүлээн авах бүртгэл материалыг яагаад хүлээж авахгүй байгаа юм вэ
Зочин
2024-03-05 16:07
Юу хийсэн гэж 800 000 болгуулах гээд байгаа
Зочин
2024-03-05 16:06
Ю хийсэн
Зочин
2024-03-05 15:53
Доод тэтгэврийг 800000 болгоход л хүмүүсийн амьжиргаа эрс дээрдэх юмыг саармагжуулаад нийтэд нь нэмээд байх юмдаа
Zochin
2024-03-05 14:03
ТҮ-ний албан хаагч нарт 5жилийн тэтгэмж олгохгүй юмуу.Яагаад ялгаж оруулаад байгаан бол
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс