Хувьцаат компаниуд дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө НОГДОЛ АШГАА хуваарилна

2024 оны 2 сарын 27

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар тус хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, компаниудын ногдол ашиг тараах хугацааг нарийвчлан тогтоожээ.

Тодруулбал, ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж, тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байх үүргийг нийт хувьцаат компаниуд хүлээх юм. Ингэснээр хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хугацаанд нь түргэн шуурхай авахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл, идэвхийг нэмэгдүүлж, тэдгээрийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой болж байна.  

Түүнчлэн төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг нийтэд нээлттэй худалдах чиглэлийн дагуу “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр тус хувьцаат компани хувьцаагаа нийтэд санал болгон гаргаж буй төрийн өмчит хоёр дахь компани болж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
655021
2 эможи

keyboard_arrow_up