СТАТИСТИК: Өрхийн дундаж орлого 2.2 сая болж, өмнөх оны мөн үеэс 23 хувиар өсжээ
Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос манай улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа.
2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 403 мянган төгрөгөөр буюу 23 хувиар нэмэгдсэн гэв.
Харин 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 403 мянган төгрөгөөр буюу 23 хувиар нэмэгдсэн гэв. Үнийн нөлөөллийг арилган тооцвол 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 156 мянган төгрөгөөр буюу 14.3 хувиар нэмэгджээ.
Түүнчлэн ажиллагчид 2023 оны дөрөвдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 38.6 мянгаар буюу 3.3 хувь өсөж, ажилгүй хүн 15.8 мянган хүнээр буюу 24.5 хувь буурчээ.
Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 27.7 мянган хүнээр буюу 3.1 хувиар өсжээ.