СТАТИСТИК: Дундаж цалин 2 сая төгрөг болж, өмнөх оныхоос 436 мянган төгрөгөөр нэмэгджээ

2023 оны 12 сарын 15

Arslan.mn

2023 оны гуравдугаар улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 768 мянган ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

Эдгээр ажилтны сарын медиан буюу голч цалин 1.6 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 399 мянган төгрөгөөр, өмнөх улирлаасаа 121.2 мянган төгрөгөөр өссөн дүн юм.

Харин дундаж цалин хоёр сая төгрөг болж, өмнөх оноос 436.1 мянган төгрөгөөр өслөө.

Ажилтнуудын сарын дундаж нэрлэсэн цалин нь 2015 оноос 2.5 дахин нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс нь ердөө 44 хувиар өсөв. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
653452
3 эможи

Карма байдаг шүү
2023-12-16 19:07
Битгий шааж байлдаа . Наад доллар чинь өсөөд хамаг хүнс гол нэрийн барааны үнэ хөөсрөөд монгол төгрөгийн ханш унагаад нээх өссөн энэ тэр гээд . Цаад санаа чинь 50 мянгатын дэвсгэрт гаргах гээд хэний даалгавар гүйцээх гээд байна төв банк сайн бодолцох хэрэгтэйдээ
Zochin
2023-12-15 23:45
Shaa chib
keyboard_arrow_up