СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж орлого 2.2 сая төгрөг болж 11.8 хувиар нэмэгджээ
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны 3 дугаар улирлын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Өрхийн сарын дундаж нийт орлого 2.2сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 431.5 (23.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 237.1 (11.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Үүнд цалин хөлсний орлого 365.8 (41.9%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2023 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 500.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 56.7 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 11.9 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 25.5 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 7.9 мянгаар буурсан.
Харин 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 1.2 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 5.0 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 47.5 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 96.0 мянгаар тус тус нэмэгдсэн байна.