Тэтгэврийн нэмэгдлийг долоодугаар сарын 1-ний дотор данс руу шилжүүлнэ

2023 оны 6 сарын 28

Arslan.mn

Өнгөрөгч зургаадугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг эцэслэн баталсан билээ. Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр нэмэхээр тусгасан билээ.

Тэгвэл халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл болон хүүхдийн мөнгөний нөхөн олговрын асуудлаар мэдээлэл хийж байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Үндэсний их баяр наамдаас өмнө ахмадуудын тэтгэврийг итгэлцлүүрээр нэмэгдсэн дүн болон нийт дүнгээр 10 хувиар нэмэгдүүлсэн дүнгээр дансанд орно. 

Иргэд тэтгэврийн нэмэгдлээ www.ndaatgal.mn сайтад хандан, ДАН болон Хур системээр холбогдон регистрийн дугаар бичин шалгах боломжтой.

Хоёрт өнгөрсөн зургаан сарын хугацаанд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9 хувьд хамаарах иргэд заавал хүүхдийн мөнгө авна гэж бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд Халамжийн төвд бүртгэлтэй өмнө авч байсан данс руу нь хүүхдийн мөнгө нь орно.

Мөн он гарснаас хойш хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9 хувьд хамаарах хүүхдүүдийн мөнгийг нөхөн олгох юм.

Үндэсний их баяр наадмаас өмнө тэтгэвэр болон хүүхдийн мөнгийг олгох бөгөөд шилжүүлэг хийх хуваарийг Сангийн яамтай тохирсон" гэв.

 ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр "Тэтгэврийн хоёр арга замаар нэмэгдүүлнэ. Үүнд тэтгэврийн зөрүү ойртуулах буюу тэтгэвэр тооцох цалингийн итгэлцүүрийг шинэчилнэ. Тэтгэвэр авагч нарын тэтгэврийг шинэчлэн тогтооно. Үүний дараа бүх хүний тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. Дундаж тэтгэвэр ойролцоогоор 630 мянган төгрөгт хүрнэ гэсэн тооцоололтой байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, цэргийн албан хаагчийн тэтгэврийн нэмэгдлийг ирэх долоодугаар сарын 1-ний дотор шинэчилсэн тооцооллоор бодоод данс руу шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн халамжийн тэтгэмж, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн. Тухайлбал Нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэврийн хэмжээ 288 мянган төгрөг байсан бол үүнийг 12.5 хувиар нэмэгдүүлж, 325 мянган төгрөг болжээ. Байнгын асаргаатай хүүхэдтэй эцэг эхэд 125 мянган төгрөг олгодог байсан бол 275 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн.

Хүүхдийн мөнгөний тухайд нийгмийн халамжийн санд бүртгэлтэй бүх хүүхдүүдэд ижил тэгш олгоно. Данс нь бүртгэлтэй учир ямар нэгэн хүсэлт гаргах шаардлагагүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
7
confuse an post
12
angry an post
7
648525
51 эможи

Б.Халиунаа
2023-07-01 16:33
Ээж минь тэтгэврийн нэмэгдэл ээ авч чадалгүй бурхан болсон энэ 6сард ядаж нэмэгдэл нь олгогдохгүй юм байхдаа тэгвэл зээл рүү нь хийх юмсан
Саран
2023-07-01 09:06
7жилээр тэтгэвэр тооцслн хохирсон хүмүүсийг зөрүүг нь тооцож хохирлыг нь барагдуулаачээ
Тамир
2023-06-30 22:44
25 жил ажилласан цагдаа нарыг яагаад нэмдэггүй юмбэ халуун халж хүйтэнд нь хөрж жагсаал цуглаан үймээн болоход гартаа барих зэвсэггүй хятад резинен бороохой хятад гав наас өөр зэвсэгүй нохойд барьдаг мод шиг зүтгүүлж хамгаалуулдаг бж яагаад адилхан нэмж болдогүй юм бид хүн бишүү
Тамир
2023-06-30 22:44
25 жил ажилласан цагдаа нарыг яагаад нэмдэггүй юмбэ халуун халж хүйтэнд нь хөрж жагсаал цуглаан үймээн болоход гартаа барих зэвсэггүй хятад резинен бороохой хятад гав наас өөр зэвсэгүй нохойд барьдаг мод шиг зүтгүүлж хамгаалуулдаг бж яагаад адилхан нэмж болдогүй юм бид хүн бишүү
Мялагсүрэн ою7108196ш
2023-06-30 20:41
Улсад 20жил ажилласан 4хүүхдийн 6жил 1990 2000 онхүртэл 11жил нөхөн тооцуулсан нийт 37 жилтэй энэ бүрэн тэтгэвэр мөнүү
Зочин
2023-06-30 11:06
Авдаг тэтгэвэр багахан ч гэсэн өсөх нь гэхдээ баячуудын малыг малладаг хүмүүсийн НШД татвар төлөгчдийн мөнгөөр төлөх хууль батлах гэж улайрч байхаар тэтгэврээ хангалттай нэмээч ээ
Зочин
2023-06-30 07:25
Группийн тэтгэвэр адилхан нэмэгдэнэ биз дээ
Зочин
2023-06-29 22:59
24 жил ажилласан хүн 3жил нь алга болсон гээд 21 жилээр бодоод бүрэн тэтгэвэрт орход хэдэн сар дутуу байна гээд хувь тэнцүүлсэнээр орсон арай юмаа
Зочин
2023-06-29 20:47
Ажилсан жилийн нэмэгдэл гэж яаагаад байдаггүй юм бэ ажил хийж байгаагүй хүн 490к авч бна 37 жил улсад хөлс хүчээ өгч ажил хийчээд 500к авч бдг энэ чинь шудрага ёс мөн үү ман дахиад хэзээч төрд гарахгүй бид чинь ухаангүй хүмүүс биш шүз
Зочин
2023-06-29 20:41
Нохой долоо л гэж энэ байх 38 жил улсад ажил хийж татвар төлчихөөд тэтгэвэрийн доод хэмжээ 500 авч бна одоо 50к нэмэгдсэн бна доромжлоно гэхэд арай л юмаа
Зочин
2023-06-29 20:01
Итгэлцүүрээр нь бодсон чинь минийхийг буруу бодсон байна лээ. Яаж бодохоороо тэгэж алдаа гаргадаг байна аа. Программ зохиогч нь алдаатай программ хийсэн юм уу. Дундаж цалинг шал буруу бодоод , нуль алдаа. Залруулахгүй бол болохгүй юм байна лээ
Үнэн
2023-06-29 19:41
Хамгийн адгийн адгаар доромжилсон
Батсүрэн Батнасан
2023-06-29 15:03
ьөөвж
МАЖИГ
2023-06-29 15:03
маш гоё
Батсүрэн Батнасан
2023-06-29 15:02
Mmmmm
Зочин
2023-06-29 08:52
Сувилагч хийж байгаад 1988 онд тэтгэвэрт гарсан хүн одоо тэтгэвэрт гарч байгаа сувилагчийн тэтгэвэртээ адил баймаар юм. улсад 30 жил ажиллачихаад 500 к авна гэж юу байхав. Бодолцох хэрэгтэй. Шударга ажилласан иргэд хохироод байна.
Аагий
2023-06-29 04:08
20 жил ажилласан хүн тэтгэврийн доод хэмжээ
Зочин
2023-06-28 23:50
Mergejileer ni yalgahaa bolih heregtei ulsad 30jil ajilsan
tsermaa
2023-06-28 23:11
Zovhon bagsh emch gej yriad baih yum busad megejiltei humuus hun bish yum uu injeneruud tehnikch zasvarchin jolooch geed olon mergejluud baigaa shuu dee uuniig bodoltsoh heregtei bn
иргэн
2023-06-28 22:04
30-аад жил эмнэлэгт сувилагч хийгээд 1991 онд тэтгэвэр гарсан хүний тэтгэврийг итгэлцүүрээр шинэчлэн тогтоох уу? 1990 онд гарсан багшийн жишээтэй адилхан баймаар юм.
Зочин
2023-06-28 19:35
33 жил ажиллаад 20 жил ажилласан хүнтэй ижил тэтгэврийн доод хэмжээ аваад явж байна. Арай дэндүү шударга бус байна.
Зочин
2023-06-28 19:05
Доромжлол
Urgen
2023-06-28 16:47
34жил ажилласан 500000 авч буй багш нарт тэтгэврийг нэмж гомдлыг арилгах хэрэгтэй.Тэд бас сэтгэл санааны хохирол амсаж бн.20 жил ажилласан хүмүүс л тэтгэврийн доод хэмжээ авна шүү дээр.Сайд аа.Арай л бн шүү.
keyboard_arrow_up