288 мянган төгрөг байсан ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР 325 мянга болж НЭМЭГДЭНЭ

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

Төсвийн тодотголоор 2023 оны 7-р сарын 1-ээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр болсон. 

Тухайлбал, Зорилтот халамжийн тэтгэвэр 288 мянган төгрөг байсан бол ирэх сарын 1-нээс 325 мянган төгрөг болж нэмэгдэх бөгөөд 65.615 том хүн, 12.882 хүүхэд хамрагдана.

Үүнд нийт 17.5 тэрбум төгрөг зарцуулагдана.

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргааны тэтгэмж 84.5 мянга байсныг 275 мянган төгрөгт хүргэсэн. Үүнд нийт 72.4 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 144,4 мянган хүн хамрагдана.

Өнгөрсөн 2022 оны 12 сарын нийгмийн халамжийн сангийн мэдээгээр төрөөс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр (288 мянган төгрөг)-ийг сар бүр олгож байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
648293
3 эможи

Зочин
2023-06-21 17:01
ХНХЕ sait deere tetgberiin itgeltsuureer vdsn tabiachde
keyboard_arrow_up