СТАТИСТИК: Дундаж цалин 1.8 сая төгрөг болж, өмнөх оныхоос 380 мянган төгрөгөөр нэмэгджээ
2023 оны 6 сарын 19
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны дүгээр улиралд 49.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 736.8 мянган ажиллагч хамрагджээ.
Тэдний сарын медиан буюу голч цалин 1.3 сая төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 67 (5.3%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Медиан цалин: Ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380 (26.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80(4.6 %) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл
- Эрэгтэйчүүдийнх 2.0 сая,
- Эмэгтэйчүүдийнх 1.6 сая төгрөг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









648272
0 эможи
Зочин
2023-06-19 15:59
Энэ статистик яаж гаргаад байгааг ер ойлгохгүй юм цалин нэмэгдээгүй байхад дундаж цалин яаж сая найман зуун мянга болоод бна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс