Нэг өрхийн сарын дундаж нийт орлого 1.9 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 10,100 төгрөгөөр нэмэгджээ

2023 оны 5 сарын 18

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооноос өрхийн орлого, зарлагын энэ оны эхний дөрвөн сарын мэдээллийг өнөөдөр танилцууллаа. 

2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.1 (5.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 39.9 (2.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого буюу үнийн нөлөөллийг арилгасан хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.5 (3.9%) мянган төгрөгөөр буурсан байна.

Харин өмнөх улирлаас 13.5 (1.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 52.6 (15.9%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн байна.

Түүнчлэн өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2023 оны нэгдүгээр улиралд 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.3 (8.2%) мянган төгрөгөөр нэмэгдсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
647151
2 эможи

Зочин
2023-05-18 21:33
Яагаад худлаа судалгаа гаргаад байдаг юм бэ? Өчнөөн мөнгө төгрөг зарж байж судалгаа гаргаж байж үнэн зөв гаргалдаа
Зочин
2023-05-18 17:10
Үхсэн хүүрээрээ ямар судалгаа хэнээс хаанаас авчихаад ингээд хуцаад байдаг шээснүүд вэ
Зочин
2023-05-18 12:15
Нөгөө МАН ын ээлжит тархи угаалтын
10000₮=3000₮өмнөх он
2023-05-18 09:52
Өрхийн орлого гэж харьцуулалт бишшүү. 10мянга төгрөгөөр өмнөх онын 3мянган төгрөгтэй тэнцэж бна гэвэл бодит мэдээлэл бно
keyboard_arrow_up