ШҮҮХ ХУРАЛ I Б.Чинзориг: Хөгжлийн банканд ажилд орсондоо харамсаж байна. Харьд аяга угаагаад явах минь яав даа

2023 оны 4 сарын 21

Arslan.mn

Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна. 

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсээс мэдүүлэг авч байгаа юм. 

Яг одоо Хөгжлийн банканд ахлах хуульчаар ажиллаж байсан Б.Чинзориг мэдүүлэг өглөө.

Тэрбээр " Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах сан гэж бодоод 2012 онд буюу Хөгжлийн банк дөнгөж байгуулагдаж байх үед ажилд орсон. Хуульч, ахлах хуульч, буцаад хуульч болсон, цалин нэмэгдсэн, хасагдсан. Ингээд 2022 онд ажлаасаа халагдсан. Сүүлийн нэг жилийн дотор амьдралын нөхцөл маш дордсон. Энд, тэнд ажилд орох гэхээр Хөгжлийн банканд ажиллаж байсан гэхээр л больчихдог. Миний хамгийн их харамсаж байгаа зүйл "Хөгжлийн банканд яах гэж ажилд оров доо. Аяга, тавгаа угаагаад л харь оронд явж байхгүй яав даа" гэж бодож байна.  2003 онд 1,600 еврогийн цалин авдаг байсан. Тэндээ л байж байхгүй яав. Юун Монгол Улсын төлөө, төрийн төлөө зүтгэх. Төрийн төлөө оготно болж, үхэх гэж байгаагаа мэдэхгүй.

Би юу аваад өөртөө наачихсан юм бэ, би яаж ашиг сонирхлын зөрчил гаргасан юм бэ гэдэг асуудал сонин." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
646358
2 эможи

Зочин
2023-04-21 14:36
Энэ залуу ингэж ярьж болохгүй. Ийм л хүмүүс төрд ажилладаг, одоо ажиллаж байгаа юу ч гэхэв дээ. Залуучуудаа!!!! төрийн ажил хийж байгаа бол хариуцлага гэж нэг юм байдгийг бодох хэрэгтэй шүү. Зүгээр цалин авах санаатай.
Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up