АХБ: Монгол Улсийн эдийн засаг энэ онд 5.4 %, 2024 онд 6.1 хувиар өсөх төлөвтэй

2023 оны 4 сарын 04

Arslan.mn

Азийн хөгжлийн банк (АХБ) жил бүрийн намар гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн шинэчилсэн тайланг танилцууллаа. 

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч С.Болд" Энэ жилийн тухайд бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал харьцангуй сайжирч байна гэсэн дүгнэлт гарсан. Тухайлбал бүс нутгийн хэмжээнд дундаж инфляцын түвшин 2022 оны өндөр үеэс алгуурхан буурах төлөвтэй байгаа юм. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд төсвийн мөнгөний бодлогын төлөв өнгөрсөн онтой харьцуулахад эерэг чиглэлд өөрчлөгдөх хүлээлттэй байгаа. Харин Монгол Улсын тухайд төлөвлөж байснаас төсвийн нийт тэнцэл сайн үр дүнтэй гарсан. Тухайлбал төсөв алдагдалтай гарна гэж төсөөлж байсан ч нийт тэнцэл 0.8 хувьтай тэнцэж ашигтай гарсан. Мөн бүс нутгийн хэмжээнд 2022 оны турш мөнгөний бодлого чангарсан хэвээр байсан. Монгол Улсын хувьд ч мөн адил мөнгөний бодлого хатуу хэвээр байна.

Arslan.mn

Түүнчлэн Монгол Улсын хувьд эдийн засгийн гол хүлээлтэд нөлөөтэй гадаад эрсдэлүүдэд олон өөрчлөлт гарсан байгаа. Үүнд цар тахлын нөхцөл байдал, хүндрэл харьцангуй буурсан, дэлхий нийтэд мөнгөний бодлогын төлөв байдал чангарсан нь нөлөөлсөн. Мөн БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн нь эдийн засгийн нөхцөл байдлыг дэмжиж байгаа юм. Мөн 2022 оны эдийн засгийн өсөлт 4.8 хувиар эерэг гарсан. Гэхдээ эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх түвшинд хүрсэн гэж мэдээлэхэд эрт байна. Өөрөөр хэлбэл удаан хугацааны дараа эдийн засаг дөнгөж өндийж байна гэж дүгнэж болно. Тухайлбал инфляц сүүлийн 10 сарын хугацаанд өндөр хэвээр байгаа. Энэ нөлөө нь иргэдэд дарамт болж орлогын ялгаа, тэгш бус байдалд нөлөөлнө. Иймд цаашид эдийн засгийг сэргээхэд инфляцыг бууруулах шаардлагатай. Мөнгөний бодлого хатуу хэвээр байвал зээл нэмэгдэхгүй. Энэ нь эргээд макро эдийн засгийн гадаад тэнцвэрт таатай бус нөлөөтэй.

Монгол Улсын 2023-2024 оны төсөөллийн хувьд эдийн засаг нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал энэ жил 5.4 хувиар, 2024 онд  6.1 хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Гэхдээ өндөр инфляцаас тийм амар салахгүй. Хилийн нөхцөл байдал, геополитикийн тогтвортой байдлаас хамаарна" гэлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645892
1 эможи

DR. LOUIS
2023-04-11 23:51
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: 60176359983 Үнэ: $650,000 USD
keyboard_arrow_up