Зээр үхсэн асуудлыг шалгахаар ЯАРАЛТАЙ ажлын хэсэг байгуулжээ

2023 оны 3 сарын 27

Arslan.mn

Дорнод аймагт олон тооны зээр үхсэн тухай мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэгт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун болон БОАЖ-ын Сайд нар орж байгаа аж.

Тус яаралтай ажлын хэсэг Дорнод аймагт дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна:

Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг;

Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийг хариу гармагц танилцуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645680
0 эможи

keyboard_arrow_up