Гуравдугаар сарын тэтгэврийн мөнгийг ӨНӨӨДРӨӨС олгоно
2023 оны 2 сарын 14
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцуулсан.
Ахмад настнуудын гуравдугаар сарын 1-ний тэтгэврийг өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 14-нд олгохоор болжээ. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүрийн 20-нд олгодог бол энэ хугацааг хоёрдугаар сард 14-ний өдөр болгож урагшлуулсан байна. Сар шинийн баярыг угтан ахмад настнуудад насны хишиг, эхийн алдарт одонгийн мөнгө олгодог. Энэ тэтгэмжийг мөн энэ сарын 14-нд олгох хуваарь гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
644779
1 эможи
Зочин
2023-02-14 11:55
Худал мэдээлэл гаргалгаа болимоор юм 3 сарын тэтгэвэр урьдчилж олгохгүй гэж байна хэдэн хөгшчүүлийн ингэж хуурч горьдоод гоо боль наадуул чинь урьдчилж мөнгөө авна гээд зөндөө юм бодсон байгаа штээ ингэж худал мэдээ гаргалгаа болилдоо түрүүлж авна гэж гуйгаагүй шүүдээ
Тэтгэвэр авагч
2023-02-14 09:45
Яагаад урьдчилж өгч байгаа юм бэ? 3- р сард юугаараа амьдрах болж байнаа? Авдаг хугацаандаа л авмаар байна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс