ТӨСӨВ 2023: Хүүхдийн 100 мянган төгрөгийг бууруулахгүй үргэлжлүүлэн олгоно гэдгийг Сангийн Сайд Б.Жавхлан мэдэгдэв

2022 оны 10 сарын 07

Arslan.mn

2022 оны 09 дүгээр сарын 29-нд Сангийн сайд Б.Жавхлан Монгол улсын төсвийн төслийг өргөн барьсан. Сангийн сайд Б.Жавхлан, 2023 оны төсвийн бодлогын төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсвийг боловсруулснаа хэлж байсан.

Энэ удаагийн Төсвийн тухай хуульд ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлаж, гадагш урсгалыг танах, зарим татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтын шинэ төсөл эхлүүлэхгүй байх, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгах  анхаарал татсан заалтууд тусгагдсан байна.

Төрийн хэмнэлтийн хуулиар 1 их наяд төгрөг хэмнэнэ. Нийтийн тээврийн асуудлыг  цогцоор шийднэ. Төсвийн алдагдлийг 833 тэрбум төгрөгөөр буулгасан.  Экпортын орлого 2023 онд 11 тэрбум долларын босгыг тавих том зорилго тавьжээ. Төрийн хэмнэлтийн бодлогыг хийх нь хямралын үеийн хамгийн зөв шийдэл. Сангийн яам төсвийн төсөл өргөн барихдаа гол анхаарсан асуудлын нэг нь хэмнэлтийн бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх зэрэг заалтууд оруулсныг дэмжих л ёстой.

Иймээс 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, харин эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулахаар Сангийн яам төсөлд заажээ.

Түүнчлэн, экспортыг нэмэхэд анхаарч, голлох боомтын дэд бүтцийг дуусган, автомат удирдлагат чингэлэг тээврийн терминалыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтыг хийнэ. Ингэснээр 2023 онд нүүрсний экспорт нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрэх юм. Оюутолгойн ордын далд уурхайн олборлолт ирэх оны хагас жилээс эхлүүлснээр зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.4 сая тоннд хүрэхээр төлөвлөөд байна. Зэсийн зах зээлийн үнийг олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагын төсөөлөлд үндэслэн тонн тутамд 8,400.0 ам.доллар байхаар тооцжээ.

Мөн  чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэх ажлыг ирэх жилээс эхлэн зохион байгуулахаар тусгасан байна.

Түүнчлэн Сангийн Сайд Б.Жавхлангийн хэлсэнчлэн Ковидын хүнд үед Монгол  Улсын 0-18 хүртэлх насны иргэнд олгож ирсэн хүүхдийн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ төсвийн боломждоо тулгуурлан нийт хүүхдийн 91% хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авна, хүүхдүүдийг ялгаварлахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдээд байгаа.

Өргөн барьсан төсвийн төсөлд тусгаснаар хүүхдийн мөнгийг чинээлэг өрхийг оруулахгүйгээр зорилтот бүлэгт 100,000 төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгох бөгөөд ингэхдээ 

  • өрхийн амьжиргааны түвшнийг нарийвчлан тооцохдоо өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон төрийн мэдээллийн бусад санг ашиглан бүрдүүлэх;
  • хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийн мөнгөн хуримтлал болон бусад хэлбэрээр хадгалах, хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох;
  • хүүхдийн мөнгөн тэтгэмжийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглох хэмээн нарийвчлан тусгажээ. 

Ийнхүү 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох зэрэг  гэгээтэй тал олон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
641184
1 эможи

BAT
2022-10-07 13:26
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up