ТӨСӨВ 2023: Цахилгаан, дулаан үйлдвэрлэсэн ААН-ийн татварыг шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90% хөнгөлнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан цахилгаан үйлдвэрлэж, шинэ төслийн орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна.
Мөн нийслэлээс орон нутагт үйлдвэрлэл, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон ажлын байр нэмэгдүүлсэн ААН-д мөн татварын дэмжлэг үзүүлэх юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна.
Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих болно.