ТӨСӨВ 2023: Сарын 20 сая ба түүнээс дээш цалинтай иргэн 20 хувийн ТАТВАР ТӨЛНӨ

2022 оны 9 сарын 27

Arslan.mn

Сангийн яам ирэх оны улсын төсвийн төслийг пүрэв гарагт УИХ-ын даргад өргөн барина. Сангийн яамны мэргэжилтнүүд төсвийн төслийг боловсруулж дуусжээ. 

Монгол Улсын иргэд орлогын хэмжээнээс үл хамааран 10 хувийн, ижил хэмжээтэй татвар төлж буй. Сангийн яам хэн илүү орлоготой байна тэр хүн илүү өндөр татвар төлөх зарчимд шилжих цаг болсон гэж үзжээ.

Тиймээс 2023 оны төсвийн төсөлд нэг сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэд 20 хувийн ХХОАТ (хувь хүний орлогын албан татвар) төлөхөөр тусгасан байна.

Тухайлбал, 2023 оноос эхлэн нэг сарын

  • 10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн
  • 15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувийн
  • 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлж эхэлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640810
3 эможи

Зочин
2022-09-27 19:15
инженерүүд өндөр цалин авах мэдлэг боловсрол эзэмшихийн тулд хэдэн арван жил цалингүй сурч боловсордог
Зочин
2022-09-27 18:00
Пэээээ бурхан минь сарын 20 сая гэнэ үү ард иргэдэд 420000 оос шимтгэл төлөөд гээд бодохоор зүгээр л үхчихмээр хүүр вэ
keyboard_arrow_up