ҮСХ: Манай улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд 33.3 тэрбум ам.доллар болон ӨСЖЭЭ

2022 оны 9 сарын 15

Манай улсын нийт гадаад өр 2022 оны эхний хагас жилд 33.3 тэрбум ам.доллар болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 271.5 (0.8%) сая ам.доллароор өсөж, өмнөх улирлаас 545.1 (1.6%) сая ам.доллароор буурсан үзүүлэлт аж. 

Гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд, 

  • Шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 156.3 (1.3%) сая ам.доллар,
  • Бусад салбарынх 470.3 (5.4%) сая ам.доллар,
  • Төв банкных 244.7 (10.9%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. 

Нийт гадаад өрийг харвал,

  • 12.1 (36.5%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
  • 9.2 (27.6%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
  • 8.1 (24.2%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
  • 2.5 (7.5%) тэрбум ам.доллар нь Төв банкных,
  • 1.4 (4.2%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх эзэлж байна.

Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 191.5 (12.1%) сая ам.доллар, Засгийн газрын гадаад өр 408.6 (4.8%) сая ам.доллароор буурсныг мэдээллээ. 

Монгол Улсын Засгийн газрын нийт өр энэ оны эхний хагас жилд 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 (5.3%) их наяд төгрөг, өмнөх улирлаас 980.9 (3.6%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт байна. Нийт өрөөс оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн аж. 

Тодруулбал, 

  • Дотоод өр өмнөх оны мөн үеэс 514.3 (49.2%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 14.6 (1.5%) тэрбум төгрөгөөр, барих, шилжүүлэх төрлийн концесс 270.7 (35.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан аж.
  • Харин гадаад өр 2.2 (9.2%) их наяд төгрөгөөр өсжээ. 

Засгийн газрын нийт өрөөс оны эхний хагас жилд үндсэн төлбөрт 381.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 108.5 тэрбум төгрөг төлөгдсөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640442
0 эможи

Ах
2022-09-15 18:01
Энэ төрөөс төрсөн тэрбумтангуудын хөрөнгийг л хурааж өрлүүгээ хиймээр бга юмда
DR. ADITYA
2022-09-15 14:46
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up