2013 оны онцлох бизнес эрхлэгч-“Энтрепренер” ДЦС-2 ТӨХК
“ДЦС-2” ТӨХК нь 2013 онд Цахилгаан дулааны үйлдвэрлэлд Турбин-генератор №1–д өдөөлтийн автомат системийн шинэчлэл хийж, шилдэг оюуны бүтээл нэвтрүүлсэн, Эрчим хүчний хэмнэлттэй гэрэл суурилуулсан, Техникийн шинэчлэлийн хүрээнд “Дулааны шугам сүлжээний тоноглолын шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх”, “35 т/ц–ийн бүтээмжтэй зуух шинээр суурилуулах”-Актлагдсан зуух №2 –ын сууринд 35 т/ц бүтээмжтэй шинэ зуух суурилагдсанаар
станцын уур боловсруулах чадал анхны төслийн хэмжээнд хүрсэн байна.
Мөн жилд түгээх цахилгаан эрчим хүчнийг 128 сая кВт.ц–д хүргэх боломж бүрдүүлсэн, “Цахилгаан тоноглолын шинэчлэлт” -35 кВ–ын ил хуваарилах байгууламж, 6 кВ–ын ерөнхий хуваарилах байгууламжийн шинэчлэлээр 35кВ–ын 4 ш таслуур, 10000 кВа–ын холбооны трансформатор 1ш, 6 кВ–ын 3 секц бүхий 54 самбараас бүрдэх хуваарилах байгууламж иж бүрэн, нум унтраах реактор реле хамгаалалтын хамт бүрэн шинэчлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Дээрх амжилтаараа Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг Бизнесийн шилдгүүдийг тодруулдаг “Энтрепренер-2013” ёслолын арга хэмжээнээс “Инноваци, дэвшилтэт технологи, know-how нэвтрүүлэгч онцлох Энтрепренер”–ээр шалгаран ”Хүрэл меркури” цом хүртлээ.