СТАТИСТИК: Нэг өрхийн бодит орлогын хэмжээ 1,2 сая болж БУУРСАН
Ажиллах хүчний судалгааг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.
Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа:
"Манай улсад ажилгүйдлийн түвшин энэ оны нэгдүгээр улиралд 8.5 хувьтай байсан бол хоёрдугаар улирлын байдлаар 7.8 хувь болж буурсан.
Өнгөрсөн онтой харьцуулбал цар тахлын хөл хорио тавигдсан бөгөөд хөдөлмөр ихээр шингээдэг зарим салбар сэргэлттэй байсан нь нөлөө үзүүлсэн. Тухайлбал, үйлчилгээний салбарт ажиллагчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 мянгаар нэмэгдсэн." гэв.
Түүнчлэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5%) мянган төгрөгөөр буурчээ. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 66.9 (19.3%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн аж.
Харин нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлагын хэмжээ хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0%) мянган төгрөгөөр буурсан байна.
БИЧЛЭГ: