Б.Жавхлан: Хөгжлийн Банканд “Кью Эс Си“ компани 60 тэрбум төгрөг энэ долоо хоногт төлнө

2022 оны 5 сарын 11

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Хөгжлийн Банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөг төлөөд байна. Мөн өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг "Кью Эс Си" компаниас төлөхөө мэдэгдсэн. Ингээд нийтдээ 260 тэрбум төгрөгийн зээл төлөгдөх нөхцөл бүрдсэн.

Тус банканд 2023 оны хоёрдугаар сард төлөх 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30 тэрбум иений өр байна. Үүнээс Самурай бондыг онцгой анхаарах учиртай. Энэ бол Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол Засгийн газраас төлнө. Иймд чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх шаардлагатай болсон. Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдөхгүй байсаар 12 сарын 31 гэхэд тайлан муу гарвал Хөгжлийн банкийг татан буулгана. Энэ жилдээ чанаргүй зээлийн 800 тэрбум төгрөгийг төлүүлэх төлөвлөгөөтэй байна. Одоогоор цугларсан 260 тэрбум төгрөг нь Самурай бондын 30 хувьд нь хүрнэ. Хөгжлийн банк дээр үүссэн ТӨҮГ-тай холбоотой зээлийг хэрхэн төлүүлэх талаар дараагийн хурлаар шийдвэрлэж мэдээлнэ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
636871
2 эможи

ИРГЭН
2022-05-11 18:11
ОДООНООС ОРЖ ИРЖ БАЙГАА ВАЛЬЮТАА УЛСЫН ӨР ТӨЛӨХӨД ЗАРЦУУЛААРАЙ, ХЭН ДУРТАЙ Д НЬ ӨГӨӨД ДУУСГАВ ЦААШИД ВАЛЬЮТ ХЭЦҮҮ ШҮҮ
keyboard_arrow_up