Хөгжлийн банкны зээлээ зориулалтаар нь ашиглаж байгаа ААН-үүдэд нэмэлт санхүүжилт олгохыг хүсжээ

2022 оны 4 сарын 28

Arslan.mn

МҮХАҮТ-аас Хөгжлийн банкны зээлийг зориулалтаар нь ашиглаж буй ААН-үүдэд тулгараад байгаа нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандлаа

Аж ахуйн нэгжүүдийн хувьд Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтаар нь ашиглан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн боловч аливаа том боловсруулах аж үйлдвэрийн төсөл, хөтөлбөрт учирдаг эдийн засаг, санхүү, хууль эрх зүй, техникийн болон зах зээлийн урьдчилан тооцоолоогүй эрсдэлүүд төслийг хэрэгжүүлэх явцад тулгарч зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байх, нэмэлт санхүүжилт шаардагдах, төслийн хугацаа сунгах зэрэг асуудлууд тулгараад байна.

Мөн хууль, хяналтын байгууллагаас зээл авсан тухайн аж ахуйн нэгжийн гэм буруутай үйлдлийг эцэслэн тогтоогоогүй байхад бизнесийн нэр хүндэд нь халдан, хууль бусаар хорьж, шалгахгүй байх, үйл ажиллагаа явуулахад нь аль болох саад учруулахгүй байх нь чухал юм.

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж УИХ-аар батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөтөлбөрийн нэг зорилт нь “Аж үйлдвэрийн сэргэлт” билээ. Хүнд аж үйлдвэрийн салбарын төслүүдийг шинээр хэрэгжүүлэхэд олон жилийн хугацаа, ихээхэн хөрөнгө хүч шаардагдах тул хувийн хэвшлийн санал санаачилгаар нэгэнт хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээд тодорхой үр дүнд хүрсэн байгаа эдгээр томоохон төслүүдийг бүрэн дуусгах нь эдийн засаг болон нийгмийн ихээхэн ач холбогдолтой учраас дараах асуудлуудыг шийдвэрлэх нэн шаардлагатай юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636479
0 эможи

keyboard_arrow_up