Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 7 сарын 28

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.07.21- 2014.07.25 /

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар: “Чингис" бондоор эрх баригчид компаниа санхүүжүүлж байна

 

Эдийн засгийн өсөлтийн чөдөр тушаа ерөөсөө л улс төрийн намууд шүү дээ. Бие биеэ үгүйсгэдэг. Нэг нь юм хийх гэвэл нөгөөх нь боож хязгаарладаг. Эрх барьж байгаа нь хяналтаас гадна дур зоргоороо авирлах нь, гадаадын хөрөнгө оруулалтыг хааж байна. Талцаад хэрэлдээд байна, эсвэл хэдхэн гэр бүл хуйвалдаадд Монголын бүх баялагт эзэн суугаад хун амын 98-99 хувь нь ядуу, дундаж амьдарч байгаа нь бодлогын алдаанаас болэ байгаа. Иймээс бид үүнээс гарах арга замыг эрэлхийлж байна. Иргэдтэй уулзаад явахад хүртэл Чингис бондоос санхүүжүүлж байгаа 888 төсөлд дандаа АН-ынхны компаниуд байна. Өөр намынх бол төсөл олдохгүй байгааг ярьж байна. Хээл хахууль, авилга нийгэмд бараг жишиг болж тогтчихоод түүнд оролцохгүй бол тэнэг ядуу байхдаа таарсан гуйлгачин гэх сэтгэл зүйтэй болж. Үүнийг өөрчлөх улстөрийн том шийдвэр хэрэгтэй. 

Үндэсний шуудан 2014.07.22

 

“Mogul Ventures Corp”-ийн гүйцэтгэх захирал Ж.Жамул: Ам.долларын ханш 2000-аас дээш гарвал манай улс гадаад өрөө төлж чадахгүйд хүрнэ

Манай төр засаг пааникт орчихсон байна. Төгрөгийн ханш түүхийн хамгийн доод цэгтээ орлоо. Би үүнийг хоёр жилийн өмнө хэлж байсан. Хэрвээ энэ байдал цааш үргэлжлээд ам.долларын ханш 2000 төгрөгнөөс дээш гарвал манай улс гадаад өрөө төлж чадахгүйд хүрч магадгүй. Пааникт орчихсон байгаа төр засгийнхан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хэдэн жил нураасан зүйлийг 100 хоногт сэргээнэ гэж байхгүй. Аливаа бүтээн байгуулалтыг хийхэд нураахаас илүү цаг хугацаа шаарддаг. Манайд л бүтээж босгох нь хурдан байна гэж байхгүй. Олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол улсын эдийн засаг есөн хувиар өснө гэж төлөвлөж байгаа. Есөн хувь гэдэг бол бага тоо биш. Гэхдээ есөн хувь хаанаас гарч байгааг ойлгох хэрэгтэй.

Өдрийн шуудан 2014.07.25

 

МИАТ компанийн Бодлого төлөвлөлтийн газрын  захирал Б.Алтанцом: Эдийн засгийн хямралыг “Инээмсэглэл”-ээр давахаар ажиллаж байна

Ганц МИАТ компани гэлтгүй Монгол даяар магадгүй Азийн хэмжээнд ч гэсэн эдийн засгийн хямралд автаад байна. Үүнийг дагаад урсгал багассан энэ үед том хэмжээний зохион байгуулалттай ажил хийх нь маш зөв гарц байдаг. Эдийн засаг хүндрэхийн хэрээр халаглаж суухын оронд зорчигчиддоо хандсан ямар нэг зөв бодлого гаргах талаар багагүй анхаарч байна гэж ойлгож болно.  Энэ ч утгаараа бид зорчигчиддоо хандсан янз бүрийн үйл  ажиллагаа зохион байгуулж байна. Товчхон дурдвал, гэр бүлийн болон амралтын, наадмын, намрынх гээд олон ажлыг зорчигч нарынхаа сэтгэл ханамжийг хангахын тулд хийж байгаа ажил юм.

Морнголын үнэн 2014.07.22

 

Сэтгүүлч: Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үндсэн зарчмыг тохиров

Могнгол улсын Ерөнхийлөгч Япон улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халуун дотноор хүлээж авч байна. Манай хоёр орон стратегийн хүрээнд эдийн засгийн харилцааг улам нягт болгох нь чухал гэдэгт санал нэгдлээ. Доорх гурван зүйлийг анхааруулсан хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Юуны өмнө эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ үр дүнтэй болсныг сайшааж байна. Энэ нь манай улсын хувьд гадаад улстай хийж байгаа 15 дахь хэлэлцээр. Монголын хувьд анхных бөгөөд бие биенээ дэмжсэн эдийн засгийн харилцааг идэвхижүүлэхэд, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр нэмэр санаачлагыг миний хувьд санал болгосон” гэсэн бол Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ Манай хоёр орны стратегийн харилцаа эдийн засгийн түншлэлийн харилцаагаар бэхжих болж байгаад баяртай байна. Хоёр талаас тохиролцсон эдийн засгийн түншлэлийн харилцааг эдийн засаг хөрөнгө оруулалтыг идэвхижүүлэх тогтвортой эрхзүйн орчин болж чадна гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Өдрийн сонин 2014.07.24

 

Сэтгүүлч С.Гандөл: Япончууд Монголд олгосон зээлийнхээ 75 хувийг тэглэх үү?

Ялалтын баярын үеэр хоёр хөршийн тэргүүнтэй хийх чухал яриа хэлэлцээрийн хажуугаар бас нэг томоохон гэрээг Японы талтай үзэглэж магадгүй бололтой. Тэр нь Японоос Монголд олгосон зээлийн 75 хувийг тэглэх эсэх. Яагаад заавал 75 хувь байх ёстой гэж магадгүй зарим нь бодож болох юм. Учир нь ялалтын баярын 75 жилийн ой тохиож байгаа учир 75 гэсэн тоог бэлгэдэн гаргаж ирсэн болов уу. Нэг ёсондоо ялалтын баярын үеэр дайны төлбөрийн асуудлыг хөндөхийн зэрэгцээ Японоос авсан зээлийн 75 хувийг тэглэх талаар ярилцах гэнэ. Яг л ОХУ-ын Монголд ногдох их өрийн 97,8 хувийг тэглэж байсан шиг.

Үндэсний үуудан. 2014.07.23

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6361
0 эможи
keyboard_arrow_up